70 орчим гар утас хулгайлсан этгээдийг баривчилжээ
2018-09-10

 

 

НЦГ-ын МШГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2018.09.05-06-г шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум, Ганган орхон багын нутаг дэвсгэрт байрлах "Манлай-тод" захаас монет мөнгөн эдлэл, 70 орчим гар утас хулгайлсан этгээдийг илрүүлэн дайчлан баривчилжээ.

 

Уг хэргийг нийслэл хотод орших суух хаягтай 30 орчим настай Б үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь дээрэм болон хулгайлах төрлийн гэмт хэрэгт өмнө нь хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манай хууль их сонин. Хүн алсан, хулгай хийсэн, дээрэм хийсэн, хээл хахуул авсан хүмүүсийн нэр ус, зураг хөргийг гаргачих вий гэдгээс ухаа алдтал айна. Тэд нарыгаа төдөн удаа хэрэгт орж, төдөн удаа шоронд орж, төдөн удаа гарч, одоо түүнийгээ амжилттай хэрэгжүүлж байна гэх нь холгүй ярьж, бичнэ. Ийм нийгмийн шаарнуудыг нэр ус, зүс царайтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод гаргаж байгаач гэсэн олон нийтийн хүсэлтийг нохой хуцахаас дор авч үзнэ. Дээдсүүд нь голцуу оролцдог болохоор ийм журамтай болсон бололтой.
2019-11-20