Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотыг зорилоо
2018-09-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана. 

 

Мөн Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Хогийн атисан тайрдас аа. Битгий эргэж ирээрэй, хүргэн ахынхаа шивэртэй оймсонд нь мансуураад Оростоо үлдээрэй.
2018-09-11
Dan teneguud yavzee
2018-09-11
Оросууд хэзээ ч зээл огохгуй 10 % - ын зээлийг хонголттэй зээл гэдэг ангилалд хэзээнээс оруулдаг болчихсон юм бэ тэнэг болчихсон юм уу
2018-09-11
Гуйлгачин шиг битгий яваарай
2018-09-11