Путины Японд айлчлах тов гарлаа
2018-09-11

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх оны зургаадугаар сард Япон улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Японы Ерөнхий сайд Шинзо Абе баталсан байна.

 

 

2019 оны зургаадугаар сард Японы Осака хотноо дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 орны төрийн тэргүүн нарын “G20” дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах юм. Уг уулзалтад Ерөнхийлөгч Путин оролцохоор болжээ.

 

 Японы Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн оны аравдугаар сард Москва хотноо айлчилсан юм.

 

Уг айлчлалын үеэр Абе, Путиныг эх орондоо айлчлахыг урьсан түүхтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин