Хөнгөн атлетикийн тартан зам ашиглалтад орлоо
2018-09-11

Налайх дүүрэг дэх Олон улсын хөнгөн атлетикийн тартан замын ажил бүрэн дуусч, комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа.

 

 

Тус тартан замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирэн, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна.

 

Уг байгууламж ашиглалтад орж байгаа нь Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болж байгаа юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
дардан гэх байлгүй дээ
2018-09-15
ZOCHIN:
saihan ymiig ood n tataad gamtai ,hamgaalj edleh estoi shuu.tohijuulaad tom tcengeldeh barichihval...
2018-09-12