Сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдлээ
2018-09-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын 1-нээс 8 хувиар нэмэх шийдвэрийг МУ-ын Засгийн газар гаргасан. Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрдэг сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдэж байгаа. Энэхүү нэмэгдэл санхүүжилтийг хэрхэн зохион байгуулсан талаар Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяагаас тодрууллаа.

 

Тэрбээр "Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, ажлын ачаалал, ур чадварт суурилсан цалинг бий болгох үүднээс жил гаруй хугацаанд эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны үнэлгээг хийжээ. Үүний үр дүнд сувилагчдын ажлын байр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэгдсэн байна. Өмнө нь  дийлэнх сувилагч ТҮЭМ-2 гэсэн ангиллаар цалинждаг байсан бол ТҮЭМ-4 гэсэн зэрэглэлд очиж байна" гэв.

 

Ирэх онд эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалингийн сүлжээг шинэчлэхээр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажилласан байна. Цалингийн сүлжээний шинэчлэл ажлын байрны үнэлгээнд суурилан хийгдэж байгаа. Тухайлбал бүх эмч нар одоо ТҮЭМ-4 болон ТҮЭМ-5 зэрэглэлийн дагуу цалинждаг бол шинэчлэлийн үр дүнд 2-3 зэрэглэл ахиулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай зөвшилцөөд байна.

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
EHNII UY SHATAND ULSIIN HEVSHLIIN URGHENHEREGLEENII BARAANII DELGUURIIG BAYGUULAH HEREGTEY1 DARAA NI ORSHIN SUUGAA HAYG BOLON TUHAYN BAYGUULLAGAD TOGTVOR SUURSHILTAY AJILLASAN JILEES NI HAMAARUULAN HUDALDAN AVAH ER ULSIIN HUDALDAANII BAYGUULLAGAAS HUNSNII BUTEEGDEHUUN BOLON HUVTSAS HEREGLEE AVCH BAYH YUM. ERHIIN BICHIG NI BODIT TSALINGAAS NI !)2!% DAHIN ILUU BYH YUM
2018-09-12
ZOCHIN:
TSALIN NEMEHGUYGHEER ASUUDLIIG SHIIDEH GARTS BII SHUU!!!
2018-09-12
ZOCHIN:
HUVIIN HEVSHLIINHEN HETSUU DNE SHUU
2018-09-12
ZOCHIN:
TSALIN NEMEH SHAARDLAGAGUY SHUU DEE!!!EYADUU HUMUUSIIG HULDEE CHIRNE SHUU GHEDEGHIIG YAGAAD OYLGOHGUY BAYGAA YUM BE?
2018-09-12
irgen:
Tsaling ni nemsen ym chini odoo hariutslaga tootsdog boloh ym baigaa biz dee.Umnu ni hariutslaga tootsdoggui baisan.HARIUTSLAGA
2018-09-12