Автобус осолдож, 53 хүн амиа алджээ
2018-09-12

Энэтхэгийн хойд хэсгийн Телангана мужид зорчигч тээврийн автобус осолдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү ослын үеэр 53 хүн амиа алдаж, олон хүн бэртсэн гэнэ. “Амиа алдагсдын дунд бага насны хүүхдүүд бий” хэмээн албаныхан уламжлав.  

 

Зорчигчид хинди шашинтнууд байсан ба Телангана мужийн хамгийн том ариун сүм рүү мөргөл үйлдэхээр явж байжээ.

 

Автобусны жолооч тосгон руу орох нарийн замаар явж байхдаа гэнэт жолоодлогоо алдаж, осол гаргасан байна.

 

Бэртсэн иргэдийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Энэтхэгт зам тээврийн осол байнга гардаг бөгөөд судалгаагаар дөрвөн минут тутамд нэг осол бүртгэгдэг байна.

 

Засгийн газар хохирогчдын гэр бүлд 500,000 рупи /$6,882/ олгохоо мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин