Путины хүндэт зочин Си Зиньпин
2018-09-12

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын Эдийн засгийн чуулган амжилттай зохион байгуулагдаж байна. Уг чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин өчигдөр 17.00 цагийн орчимд Владивосток хотноо хүрэлцэн ирсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Си дарга Кремлийн тэргүүн В.Путины урилгаар тус чуулганд оролцож буй ХҮНДЭТ зочдын нэг юм.

 

Түүнийг ОХУ-д суух БНХАУ-ын бүрэн эрхт Элчин сайд Ли Хуй угтан авчээ.  Энэ жилийн чуулга уулзалт “Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй.

 

 

Бээжингийн тэргүүн 2013 онд Засгийн эрхийг авснаасаа хойш ОХУ-д долоо дахь удаагаа айлчилж байна.

 

Тэрбээр чуулга болж буй газар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Путинтай уулзжээ. “ОХУ, БНХАУ хоёр хөрш зэргэлдээ оршдог хамгийн том гүрнүүд. Тиймээс хоёр улс өмнөө тулгарсан сорилт бэрхшээлийг даван туулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, нэг нэгнийхээ сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй” гэж Си дарга мэдэгдэв.

 

Уг уулзалттай зэрэгцэн Сибирьт ОХУ, БНХАУ болон Монгол Улсын цэргийн албан хаагчдын хамтарсан томоохон хэмжээний цэргийн сургуулилт зохион байгуулагдаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Судлаач:
СИ ЗИНЬПИН гэж бичихгүй,буруу байна. Оросоор ингэж бичдэг. Монголоор зөв бичлэг нь ШИ ЖИНЬПИН
2018-09-12