Хөгжмийн зохиолч бүсгүй титмийн эзэн боллоо
2018-09-12

АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик Сити хотноо “Америкийн гоо бүсгүй” тэмцээний финал амжилттай зохион байгуулагдаж, титмийн эзнээ тодруулсан талаар “www.foxnews.com” сайт мэдээллээ.

 

 

Титмийн эзнээр Нью Йорк мужийг төлөөлөн оролцсон Ниа Франклин гэх бүсгүй шалгарчээ.

 

 

Гоо бүсгүй Ниа Франклин урлаг судлаач, хөгжмийн зохиолч мэргэжилтэй билээ.

 

 

Тэрбээр “Би үнэхээр итгэж чадахгүй байна. Үнэхээр гайхалтай” хэмээн CNN агентлагт ярив.

 

 

“Америкийн гоо бүсгүй” тэмцээн 98 дахь удаагаа зохион байгуулагдаж буй юм. Тус тэмцээний ялагч титмээс гадна 50 мянган ам.долларын тэтгэлэг олгодог билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин