Б.Ганхуяг: 2018 оны төгсгөлд иргэн бүрт 1072 хувьцааны ногдол ашиг тараана
2018-09-12

Эрдэнэс Тавантолгой ХК-иас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Эрдэнэс Тавантолгойд хийгдэж буй ажил болон 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1072 хувьцааг “амь оруулна”, иргэн бүрт ногдол ашиг тараана гэдгийг Б.Ганхуяг захирал онцоллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Одоогоор 1.7 сая иргэн хувьцааны данс нээлгээгүй байгаа аж. Харин энэ дансыг нээлгэж байж, ногдол ашиг авах эрх нээгдэх юм.

 

Олон нийтийн зөвлөлд нэрээ дэвшүүлээрэй

 

Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын зах зээлд IPO гаргах ажил эхлээд 72 дахь өдөртөө золгожээ. Одоогоор найман үе шаттай ажлын тав дахийг хийж буй аж. Олон улсын зөвлөх авах тендер зарлагдсан байна. Эрдэнэс Тавантолгой компанийн засаглалыг сайжруулах, санхүүг шилэн болгох хүрээнд гурван том ажлыг хийнэ гэдгээ тус компанийн удирдлага хэллээ.

 

Өнөөдрийн 12.00 цагаас Олон нийтийн зөвлөлд нэр дэвшүүлэх ажил эхэлж байна. Олон нийтийн зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, гурван дэд хороотой ажиллана. Мэдээлэл, ил тод, нээлттэй байдлын дэд хороо, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх дэд хороо, авлига ашиг сонирхлын зөрчлийн хяналтын дэд хороо ажиллах аж. Өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Монгол Улсын бүх иргэн Олон нийтийн зөвлөлд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшүүлэх ажиллагааны дараа 14 хоногийн хугацаанд иргэдээс санал авч, Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, нийтэд зарлах юм байна.

 

 

Цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрчээ

 

Энэ сарын 8-ны байдлаар 1.19 их наяд төгрөгийн борлуулатын орлого олсон байна. хагас жилээр 953 тэрбум төгрөг байсан орлого 1.19 болон нэмэгджээ. Жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох ёстой. Энэ нь тус компани бүтэн жилийн орлогоо давуулан биелүүлээд байгаа гэсэн үг юм.

 

Есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар улсад 290.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа аж. Энэ нь компани санхүүгийн хувьд эрчимтэй өсч байгааг харуулж буйг удирдлага нь хэлж байна.

 

Компанийн цэвэр ашиг нь 337 тэрбум төгрөг байх ёстой. Харин одоо 131 хувийн гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрчээ. Цэвэр ашиг өсөхийн хэрээр ногдол ашиг тараах, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нээгдэнэ.

 

Дашрамд дурдахад энэ сарын 26-нд Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. Энэ хурлаар ТУЗ-ийн хараат бус байдлыг бий болгох ажлууд яригдах аж. Иөн хараат бус гишүүдэд нэрээ дэвшүүлэх эрх иргэнд бүрт бий аж.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Алтаа:
2012 оноос хойших хүмүүс нь хүн биш болж таарч байна уу ?
2019-12-14
munkh nar eej:
huitsaanii nerlesen une ni anh 1 tugrug gej baisan bizdee!
2019-01-28
Munkh nar eej:
2018 oni tugsgul bolood ungursun baihad yun hudlaa fost oruulaad baigaam be?ter huvitsaanii ashigaa ard tumendee taraagaach hudlaa sensaats!!!humuuseer bitgii togolood bai!
2019-01-28
Jargal Chimedbazaryn:
Монгол эх оронд минь, дэлхийн орчин үеийн шаардлага хангаж чадахуйц төвшинд ажил хэрэг эрхлэн бодит үр дүнг нь гарган монголчууд болон дэлхийн олон нийтийн хүртээл, тогтмол хэрэглээ болохуйц, ганц ч гэсэн чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжиж эхлэж байгаа эхний шинж тэмдэг илэрч байгаа нь юутай баярлууштай. Цөөхөн тооны “боловсон хүчин/туршлага эзэмшигч” нар өнөөдөр дэлхийд амжилттай ажиллаж буй том бага нэгж салбаруудыг хөтлөн чиглүүлж өнөөдрийн болон цаашдын тавилан, амжилт үр дүнд хүрэх суурь баталгаа нь болж байдаг болсон энэ үед тэдэнтэй мэргэжил чадвар туршлагаараа дүйцэхүйц чансаатай монгол үндэстэний залуу “боловсон хүчин/туршлага эзэмшигч” гарч ирээд олон жил гацсан энэ ажлыг хөдөлгөж байна гэж би ойлгож байна. “Боловсон хүчин/туршлага эзэмшигч” - ийн энэ асуудал бол сүүлийн үеийн хөгжил дэвшлийн шинэ онцлог, дэлхий дахинд шинээр бий болсон шаардлага юм. Ажил хэргээ эрхлэн эцсийн үр дүнд хүрэх явцад нь болох болохгүй "их мэдэгч"- ийн дүрд тоглогч "үл мэдэгч" эрх мэдэлтэнгүүд, "улс төрч" нар саад тотгор болохгүй байх болтугай гэж ерөөе!
2018-09-13
Zochin:
hoyriin hoorond yum taraaj baikhaar hurimtluulaad ard tumnii ezemshdeg huvitsaanii ashgiig ulam esgeh, nemegduuleh talaar yum hiigeech, bid heden jil tevchij chadna
2018-09-13
зочин:
хулгайд алдсан нүүрсээ олооч. ашиг тараана гэж хошгоруулж байхын оронд баяжуулах үйлдвэр бариад ашгаа нэмээч ээ
2018-09-13
Битгий попроод бай:
Ногдол ашиг тараасны хэрэггүй. Угаах үылдвэр, төмөр замаа л эхлээд барьчих
2018-09-13
nadad awax husel ogt alga.zugeer ulsuun tusuvtuu oruulad.zam,barilgadaa hurungu oruul
2018-09-12
Иргэн:
ИНГЭЭД Л МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ЯДУУРАЛ ӨЛСӨГӨЛӨНГӨӨСӨӨ САЛЛАА. ИЙМ САЙХАН МЭРГЭН ХАЙР ХАЛАМЖАА ӨГДӨГ ТӨР МИНЬ МАНДТУГАЙ ТА НАР МИНЬ ЭНЭ МӨНГӨӨ ӨӨРСДИЙХӨӨ ӨГЗӨГ РҮҮ ЧИХЭЭРЭЙ .ХАРААЛ ИДМЭРҮҮД ИНГЭЖ Л ДОРОМЖИЛНО ШҮҮ.
2018-09-12
иргэн:
нэг..иргэн..40000..жилд..авах..юм..байна.
2018-09-12
Nam bus irgen:
Jiriin irged bayaliin ur shimees hurteh tsag ali hediin bolson. Heden shunalin tulamnuud hanaj tsadaad ichih bulchirhaitai boloh tsag ni bolson.
2018-09-12
End dans neelgechixsen murtluu gadaad bgaa xumuus yaj avax ve? Xaanaas asuux ve?
2018-09-12
bolor:
Jaj burtguuleh be olon nitin zebleld
2018-09-12
avsan hoinoo l avlaa gj helii dee
2018-09-12
Иргэн:
БАЫГАЛИИН БАЯЛАГИИН ШАИГ ҮР ӨГӨӨЖ АРД ИРГЭДЭД ХҮРЧ БАЫВАЛ ЯДАЖ ХҮМҮҮСИИН АМЬЖИРГААНД НӨЛӨӨЛӨХ УЧИРТАЙ .БАЯЛАГИИН ҮР ӨГӨӨЖ ИРГЭДЭД ХҮРТЭЭЖ БАЫХ ХЭРЭГТЭЙ
2018-09-12
Ovoo doo, neg ch gesen yum ard tumend ur uguujuu ugch ehleh ni dee....
2018-09-12