Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно
2018-09-12

 

Намрын улирал болж, зуслан чиглэлийн зорчих урсгал багассантай холбоотойгоор зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоохоор болжээ. Тухайлбал:


1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” 
2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” 
3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлээд байна.

 

Харин хотын хойд чиглэл буюу ХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”, Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”, Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчилнэ.


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Shuud.mn
Сонин хачин