Завхан аймагт хүн буудаж гэмтээсэн хэрэг гарчээ
2018-09-12

Завхан аймагт хүн буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.

 

 

Тодруулбал 2018 оны есдүгээр сарын 9-ны өдрийн 14.35 цагт Завхан аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд иргэн Э-ээс “Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ай савыг хамгаалах газрын хамгаалалтын постон дээр хоёр иргэнийг Тоз-8 маркийн буугаар буудчихаад нэг залуу цагаан өнгийн “Ланд крузер-200” маркийн автомашиныг нь дээрэмдээд аваад явчихлаа” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.  

 

Мэдээллийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж хэргийн газрын үзлэгийг хийж, уг хэргийг үйлдсэн сэжигтэй этгээд Баян-Өлгий аймгийн харьяат 31 настай эрэгтэй Т мөн 22 настай эрэгтэй Т нарыг баривчилж саатуулсан байна.

 

Харин “Ланд крузер-200” маркийн автомашиныг авч зугтаасан Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух хаягтай 25 настай эрэгтэй Д-г шуурхай эрэн сурвалжилж тухайн аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс ямар нэгэн эрсдэлгүйгээр Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагчид дайчлан баривчилжээ.

 

Сэжигтнүүд тус аймгийн Отгонтэнгэр уулын бэлд орших Бадархундага хэмээх нуур орчмоос сүсэгтэн олны өргөл барьц болох үнэт эдлэлийг хулгайлж байсныг нутгийн иргэд зогсоох оролдлого хийхэд иргэд рүү гал нээсэн аж. 

 

Хохирогчид болох О, Б нар нь хүзүү, баруун гарын бугалаг хэсгэтээ бэртэл гэмтэл авч эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цаашид хохирогч нарын биед учирсан гэмтлийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох боломжтой юм.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг болох Тоз-8 маркийн бууг түр хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилон ажиллаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
енее л хулгайч хэрэгтнvvдийн нэр нvvpийн нууж хамгаалдаг хууль шvvx цагдаагийнхан сэтгvvлчид аймхай аймхай аймхай бегс долоогчид менге горьдогчид
2018-09-12
Umhii nogoorson hasguud manai mgl ornoos toniltsogoo. Muu jalap shaitanuudiig bugdiin huis temtreh heregtei. Yamarch hereggui niigmiin shaarnuud. Mongol ulsaas toniltsgoi. Lalaruudiig bugdiin alah heregtei
2018-09-12