Путин, Си нар хамтдаа ШАРВИН хийж идэв
2018-09-12

 

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин хүрэлцэн иржээ.

 

 

Кремлийн тэргүүн В.Путин хүндэт зочноо найрсагаар угтан авч, биечлэн уулзаад буй юм.

 

 

Удирдагчид зөвхөн яриа хэлэлцээр хийхгүй, тусгайлан бэлдсэн хоол бус өөрсдөө шарвин хийж идсэн талаар “www.nypost.com” сайт мэдээллээ.

 

 

Путин, Си нар Орос тогоочдын заавраар амттай сайхан шарвин хийцгээж, оройн зоог барьцгаасан байна. Тэд мөн орос архи ууж, салхинд алхцгаасан гэнэ.

 

 

Си дарга “Бид нягт хамт ажилладаг. Бид өнөөдөр уулзаж, ирээдүйнхээ талаар санал солилцох боломж бүрдлээ. Бид хамтран ажиллаж, хатуу бэрхшээлийг даван туулна” гэж хэлжээ.

 

Цэнхэр хормогч өмсч, хусуур барьсан Путин, Си нарын зургууд цацагдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Sharvin ch geh shig....
2018-09-13
Manai hun arai tom
2018-09-12
Женко хуушуур хаирч Путинтаи яагаад идэхгуи баина
2018-09-12