Хуурамч дипломтай Эрүүл мэндийн сайд огцорлоо

Испанийн Эрүүл мэндийн сайд Карман Монтон өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг дамжууллаа. Сайд хуурамч дипломын асуудлаас болж огцорсон байна.
Монтон хууль бусаар Мадрид хотын I Хуан Карлос хааны нэрэмжит “Rey Juan Carlos” их сургуулийн магистрын диплом авсан нь илчлэгджээ. Тэрбээр тус сургуулийн магистрын хөтөлбөрт огт хамрагдаагүй гэнэ.
Уг мэдээллийг сайд үгүйсгэсэн боловч Засгийн газарт нөлөөлөхөөс сэргийлэн, албан тушаалаасаа огцорчээ.
“Podemos” бүлгэм “Карман Монтон нөхцөл байдлыг тайлбарлаж чадахгүй бол огцрохоос өөр сонголтгүй" хэмээжээ.
“Rey Juan Carlos” өмнө нь улстөрийн нөлөө бүхий эрхэмд хууль бусаар эрдмийн зэрэг олгосон хэмээн буруутгагдаж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ