Шамбалын ерөөл хурав
2018-09-12

Монгол оронд 1937 оны есдүгээр сарын 10-нд эхэлсэн улс төрийн цуст хэлмэгдүүлэлтэнд өртсөн олон мянган монголчуудын хойтын буян болоод ирэх сайн цагийн төлөө Хамарын хийд 2003 оноос эхлэн Шамбалын ерөөл хурах гэсэн нэртэй өвөрмөц нэгэн үйл ажиллагааг жил бүрийн есдүгээр сарын 10-нд зохион байгуулдаг.


Говийн ноён хутагт Данзанравжаа 1853 оны харагчин үхэр жилийн намар "Шамбалын оронд мөр гаргах " ёслолыг анхлан нээж үйлдсэнээс эхлэлтэй энэхүү хурал номын зан үйлд ОХУ-ын Буриадын болон Якут, Орос, Халимагийн 280 гаруй сүсэгтэн зорин ирж оролцжээ.

 

Жилээс жилд өргөжин зохион байгуулалт нь улам сайжирч байгаа энэхүү ёслолын арга хэмжээг хүсэн хүлээж сураглаж байдаг дотоод, гадаадын сүсэгтэн хүмүүс улам их болж байгаа нь дотоодын аялал жуулчлалын нэгэн том жишээ болж байна.

Shuud.mn
Сонин хачин