Засаг дарга нар уул уурхайн компаниудыг рекитэлдэг боллоо
2018-09-13

Монголын эдийн засагт томоохон орон зайг уул уурхайн компаниуд эзэлж байна.  Олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, тэдний  орлогын эх үүсвэр болдог. Татвар төлөгч байгууллагуудын манлайд ч уул уурхайн компаниуд бичигдэж байна.  Улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогыг уул уурхайгүйгээр төсөөлөхөд бэрх болсон.  Гэсэн ч нөгөө талаар уул уурхайн бизнес эрхлэнэ гэдэг амаргүй болжээ.  Өртөг өндөр, дарамт шахалт ихтэй,  үүний хажуугаар компаниудыг рекитлэдэг шинэ төрлийн нөхдүүд гарч ирээд байна. Байгаль орчин, нөхөн сэргээлт ярьсан төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, орон нутгийн Засаг дарга,  ИТХ-ын тэргүү­лэгчид гээд жагсаалт үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь орон нутгийн удирдлагууд байгаа юм.  Тэд компа­ниудаас мөнгө  салгах гэж хяналт, шаардлага тавьж, үйл ажиллагааг нь эсэргүүцнэ. Болохгүй бол нутгийн иргэдээ турхирч,  жагсаал цуглаан зохион байгуулчихна.  Ийм аргаар мөнгөтэй болж, амаа таглуулчихдаг  Засаг ноёд ч цөөнгүй сонсогдож байна.   Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гээд тухайн компанийн үйл ажиллагаанд  зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг газар бэлээхэн байхад  орон нутгийн удирдлагын хяналт гүн гүнзгий байх нь тэдэнд  халаасаа  зузаатгах нэг боломж болж хувирч байна. Сүүлийн жишээ гэхэд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Босоо Хөх Монгол” ТББ-аас тусламж хүсчээ.

 

 

Төрийн тамга, даргын гарын үсэгтэй албан бичигт уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийн эсрэг ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тус сумын Гутайн даваанд лиценз эзэмшдэг “Айвинтус” болон “Пикматик” компанийн үйл ажиллагааг зогсоохын тулд Засаг ноён дэмжлэг хүсчээ.  Газар нутгаа ухуулахгүй, онгон дагшин байдлаар нь авч үлдэх гэсэн нутгийн удирдлага, иргэдийн хичээл зүтгэлийг ойлгож болно. Гэхдээ төрийн цагдаад бус ТББ-д хандаж байгаа нь нэг л логикгүй байгаа юм.  Энэ асуудлыг төрийн цагдаа шалгаж, дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол хамгаалалтад авах ёстой. Товчхондоо хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн үг. Гэтэл төрийн цагдааг алгасан ТББ-д хандсан нь дарамтлаад өгөөч гэсэнтэй агаар нэг. Төрийн бус байгууллагын нэр барьсан “эх орончид” уул уурхайн компаниудын толгойны өвчин болоод удаж байгаа.  Ингэж даварсан “эх орончид” одоо бүр төрийн цагдаагийн эрх мэдлийг орлох нь. Засаг дарга нар ч төрийн цагдаад биш төрийн бус байгууллага, бүлгэм зэрэгт хандах боллоо. Үүний цаана нэлээд их хэмжээний мөнгөн дүн яригдаж байж ч болох юм.

 

Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Нарийн сухайтын нүүрсний ай сав газарт  МАК, Саусгоби Сэндс, “Өсөх зоос”,  “Терра Энержи”,  “Бласт” компани үйл ажиллагаагаа явуулж байна.  Тэд Монголын нүүрсний экспортын 49-51 хувийг  бүрдүүлдэг ажээ.  Гэтэл  энэ сарын 3-наас эхлэн Өмнөговь аймгийн Баян,  Гурвантэс, Ноён сумын удирдлагууд нутгийн иргэдээ турхирч, зам хааж, эсэргүүцэл илэрхийлэх болжээ.  Энэ тэмцэлд нь  “Босоо Хөх Монгол” гэх бүлгэм ч  дэмжлэг үзүүлж байгаа юм байх.   Эсэргүүцэгчид уурхайн хоол хүнс, багаж тоног төхөөрөмж тээвэрлэдэг замыг хаажээ.  Үүний балгаар уурхайд ажиллаж байгаа 3000 орчим ажилчин хоол хүнсний хангамжгүй болж, хэвийн ажиллах  нөхцөл алдагдаж байгаа гэнэ.   Энэ үйл ажиллагаа 30 хоног үргэлжилбэл 15 тэрбумын төсөвт төвлөрөх орлого тасалдах хэмжээнд хүрчээ.   Мөн дээрх сумдын Засаг дарга нар дарамталсан өнгө аяс бүхий, мэдэгдэл албан бичгийг уул уурхайн компаниудад илгээх болсон байна. 

 

Тиймээс  уул уурхайн компаниуд энэ  асуудлаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хандаад байгаа юм байна.  Ийнхүү орон нутгийн удирдлагууд уул уурхайн компаниудыг мөнгө  хэмээн харж, рекит­чин  болж хувирсныг дээр­хээс харж болно. Монголд хөрөнгө оруу­­лахыг чухалчилж, байсан гадныхан бодлоо өөр­чилж, бидэнтэй түнш­лэхээс айж эхлээд байгаа нь нөгөө нэг шан­таажч­дын хийсэн ажлын гавьяа. Хөрөнгө оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хөдөлгөөн гэсэн гоё нэрийн дор мөнгө нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар уул уурайн салбар уналтад орохгүй гээд яах ч билээ. Уул уурхайн компаниуд 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт есөн төрлийн татвар, төлбөр хэлбэрээр нэг их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Үүгээрээ тэд улсын төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм байна. Тиймээс муу нэртэй ч гэлээ уул уурхайн компаниудынхаа бизнесийн орчинг сайж­­­руу­­лахад ан­хаарч, хөндлөнгийн рекитчин­гүүдийн халаас зузаатгах хэрэгсэл болгомооргүй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Одоо газраа ухахаа болиод толгойгоо ухах хэрэгтэй. Уул уурхайг зогооё
2018-09-13
1115:
манайд 90 ээд оны орос маягийн юм л болох гээд байна даа.ажил хийдэггүй дээрэмчид гарч ирлээ дээ.одоо бүр төр нь оролцож эхлэх шив дээ.дандаа мөнгө нэхсэн үйлдлүүд.үргэлж ингээд дээрэмдүүлээд хохироод байдаггүйл юм байна лээ дээ.аймгаас давсан сумын засаг дарга нар ард иргэдийг турхирч байж мөргөлдөөн үүсгэж магадгүй болж байна.хуулийн дагуу ажлаа хийгээд явж байгаа компаниуд бас байнаа.тэдний ард хэдэн мянган хүний аж амьдрал байгаа гэдгийг бас мартаж болохгүй.тэд ч ажил саатуулснаас гарсан хохирлыг бас амсаж байна.тэд ч ажиллаж,амьдрах бас тэмцэх эрхтэй.энэ талаар дуугараад эхэлсэн гэдгийг мөн хэлэх хэрэгтэй...
2018-09-13
Irgen:
Uul uurhaig bolih heregtei bugdiig ulsiin medeld avah heregtei amiaraa hamgaalsan gazar shoroogoo umhii gabniihanaar uhuulna gej yu bsiin
2018-09-13
Arai ch dee, ene heden turiin busuudaa tur ni changalahgui bol neg ch tugrug tatvar tuluhgui, neg hun tsalinjuulahgui baij l hun amitan daramtlaad yavah um
2018-09-13