“Apple”-ийн бүтээсэн хамгийн дэвшилтэд “iPhone”-ууд
2018-09-13

“Apple” компани өнгөрсөн шөнө уламжлал ёсоор шинэхэн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

2019 оны үндсэн бүтээгдэхүүн болох "iPhone Xs", "Xs Max", "iPhone XR" гар утсаа танилцуулжээ. Шинээр танилцуулсан эдгээр бүтээгдэхүүн ирэх онд олон саяыг олно хэмээн компанийн удирдлагууд ихээхэн найдлага тавьж буй гэнэ. 

 

Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Бид эдгээр бүтээгдэхүүнд ихээхэн найдлага тавьж буй. Өнөөдөр танилцуулсан гар утасны дэлгэц өргөн, бат бөх, хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилан бүтээгдсэн болно. Энэ бол бидний бүтээсэн хамгийн шилдэг, хамгийн дэвшилтэд "iPhone" гэж мэдэгджээ.

 

Шинэчлэлүүд:

 

 

- "Phone Xs" утасны хэмжээ хэвээрээ буюу 5.8 инч, "OLED" дэлгэцтэй бол харин "Xs Max" загвар аварга том, 6.5 инч.

- 6.5 инч "iPhone Max"-ын дэлгэцийн нягтшил 2,688 x 1,242 байгаа нь "iPhone Xs"-ийн үзүүлэлттэй ижил.

- Дэлгэцийн мэдрэх чадварыг (touch-sensing rate) 120Hz болгон өсгөснөөр хэрэглэгчийн хөдөлгөөнийг илүү хурдан тогтоох гэнэ.

- Царай таних системийг байршуулсан

- "iPhone Xs", "Xs Max" утаснууд "A12 Bionic" процессортой

- Хоёр том камертай

- Чихэвчний оролтгүй

 

 

- Ус, тоосны хамгаалалт сайжирсан

- Зэвэрдэггүй, ган гадаргатай

- 7 нанометрийн чип суурилуулсан

- 6 цөмтэй учир эрчим хүчний зарцуулалтыг 40-50 хувь бууруулсан

- "СPU" нь өмнөх загвараас 50 хувь хурдан

- Арын хоёр камер нь 12 мегапиксел, өргөн өнцгийн камерт дахин гэрэл мэдрэгч байршуулсан

- Нүүрэн талын камер 7 мегапиксел, гэрэл мэдрэгчийн хурдыг нэмж суурилуулсан

- Баттерейн хувьд "iPhone X"-ээс 30 минут зарцуулах аж.

 

 

Шинэхэн бүтээгдэхүүний ҮНЭ

 

- 64GB "iPhone Xs" загварын үнэ 999 ам.доллар

- "Xs Max" 1099 ам.доллараас эхлэх бол 512GB 1449 ам.доллар

- Захиалга өнөөдрөөс эхлэх бол энэ сарын 21-нээс албан ёсны дэлгүүрээр борлуулахаар болжээ.

 

 

Ухаалаг цаг

 

 

"Apple Watch Series 3" ухаалаг бугуйн цагийг мөн танилцуулсан юм. Алтлаг, мөнгөлөг, хар саарал өнгийн сонголттой. Үнэ 399 ам.доллар.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин