Жагсаалын үеэр амиа егүүтгэж, 70 хүний аминд хүрчээ
2018-09-13

Афганистаны хойд хэсгийн Нангархар хотноо амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү аймшигт халдлагын үеэр 70 хүн амиа алдаж 250 гаруй хүн шархадсан гэнэ. "Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй. Орон нутгийн эмнэлгийн хүчин чадал, эм тариа хомс байгаа" хэмээн Эрүүл мэндийн яамнаас уламжлав.

 

Биедээ их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан амиа золиослогч этгээд Нангархар мужийн Мохмандара дүүрэгт өрнөж байсан жагсаалын үеэр өөрийн амиа егүүтгэсэн гэнэ.

 

Тус дүүрэгт иргэд эрх баригчид ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэхийг шаардан, тайван жагсаал зохион байгуулж байжээ. 

 

Эрх баригчид уг халдлагын ард алан хядах "Исламын улс" бүлэглэл бий гэсэн бол иргэд алан хядах "Талибан" бүлэглэлийн хөлсний цэрэг амиа егүүтгэсэн гэв. 

 

Эдгээр хоёр бүлэглэл дээрх халдлагын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. 

 

Сири, Ирак дахь нөлөөгөө алдсан "Исламын улс"-ын олон мянган дайчин Афганистаны хойд нутагт хүч түрэмгийлэн нэвтэрч, эрхээ тогтоохыг санаархаж, сүүлийн үед халдлага үйлдэх нь эрс нэмэгдээд буй юм. Мөн талибанчууд дээрх террористуудаас дутахааргүй энгийн иргэдийг гол байгаа болгож, эрх баригчдаа огцорч, эрх мэдлээ шилжүүлэн өгөхийг шаардсаар. 

 

Зөвхөн энэ онд Афганистаны газар нутагт халдлагаар 250-300 орчин иргэн амь насаараа хохирчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Шууданч:
Төр төмөр нүүртэй байж, гаргасан шийдвэртэй бат зогсож байхгүй бол Ардчилал нэрийн дор Гадныхны явуулгаар төрөө хүчгүйдүүлж байгаа Олигархууд болон Намуудын дайсагналцал БИДНИЙГ НЭГ ИХ УДАХГҮЙ ИЙМ БАЙДАЛД Л ХҮРГЭНЭ. МОНГОЛЧУУД АА, БИДНИЙ УУЖУУ САЙХАН СЭТГЭЛ, УХААНТАЙ НҮД ХААЧЧИХСАН ЮМ БЭ ДЭЭ...
2018-09-13