Улаанбаатар
Нойр нь хүрдэггүй хүмүүст өгөх ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ
9 өдөр

Олон хүчин зүйлсээс болж нойр хулждаг. Ихэнх нь нойрны эмийн хамааралтай болж, эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар буй. Тэгвэл хялбар аргаар бөх гэгч нь сайхан амрах аргыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Бясалгал, иог хийх нь хүний мэдрэлийн системийг тайвшруулдаг. Та унтахаасаа өмнө 20-30 минут баясалгал хийж, стресс бухимдлаасаа салаарай. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөн нь үлдээж, биеэ тайвшруулж, өглөөг эрч хүчтэй эхүүлээрэй.

 

Алхам №2

 

 

Энэ бол шалгарсан АРГА. Та унтахгүй байгаа бол "нэг хонь, хоёр хонь ..." гээд л тоолоорой. Ихэнх хүн 100  хүртэл тоолж амжилгүй нам унтсан байдаг. Бага насны хүүхдүүдийг унтуулахад уг аргыг Британи эцэг, эхчүүд ихээхэн ашигладаг байна.

 

Алхам №3

 

 

Бүх ажлаа амжуулаад та урьдчилан зассан орон дээрээ зүгээр л дээшээ хараад хэвт. Амар амгалан, тав тух таны нойрыг өөрийн эрхгүй урхидах болно. Та энэ үед хувцсаа тайлаад бөх гэгч нь унтаад аваарай.

 

Алхам №4

 

 

Нойр тань хүрэхгүй бол очихыг хүссэн газар эсвэл очсон газрынхаа байгалийн гоо үзэсгэлэнг тархиндаа төсөөлөн бодоорой. Та өөр ертөнцөөр аялах зуур таныг нойр нөмрөн авна.

 

Алхам №5

 

 

Намуухан хөгжим сонсох. Та ажлын ачааллаасаа болоод унтаж чадахгүй намуухан хөгжим сонсохыг зөвлөж байна. Гэхдээ чихэвчтэй хөгжим бус радио, хөгжмөөр намуухан аяс сонсохыг зөвлөе. Намуухан аяс таныг өлгийдөх болно.

 

Алхам №6

 

 

Та өрөөнийхөө гэрлийг унтраагаад цонхныхоо хөшгийг бага зэрэг нээгээрэй. Тухайн хэсгээр сарны туяа тусч, өрөөг амар амгалан болгоно. Сарны гэрэл таныг бүүвэйлүүлж, бөх гэгч нь унтуулна. 

 

Алхам №7

 

 

Та энэ аргыг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлэх хэрэгтэй. Ажил, сургуулиа тараад өдрийн турш зарцуулсан эрч хүчээ сайхан шүршүүрч орж, цэнэглэж заншаарай. Унтахаасаа өмнө шүршүүрт орох нь таны биеийг тайвшруулж, өөрийн эрхгүй нойрыг тань хүргэнэ.

 

Алхам №8

 

 

Орныхоо хажууд агааржуулагч байршуулах хэрэгтэй. Цэвэр, тунгалаг агаар таны нойрыг сайн хүргэнэ.

 

Алхам №9

 

 

Биед тухтай, зөөлхөн материалтай унталганы хувцас таны биеийг амраана.

 

Алхам №10

 

 

Хэрвээ та дуу чимээтэй газар унтаж чадахгүй байгаа бол чихний бөглөөс хэрэглээрэй. Бөглөөс таныг амрах таатай чимээгүй орчинг бий болгоно.

 

Алхам №11

 

 

Онгоцонд унтаж буй мэт мэдрэмжийг нүдний хаалтаас авч болно. Та унтахдаа нүдний хаалт хэрэглэж заншаарай. Өөр зүйл сатаарахгүй, зөвхөн нам унтахад нь тусална.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин