Түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ
2018-09-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “52-ын даваа”-ны автозамын зорчих хэсэгт /сумын төвөөс урд зүгт 18 км-т/ дизель түлш тээвэрлэж явсан автомашин давааны уруу онхолдож, дизель түлш асгарсан тухай дуудлага 09.12-ны өдрийн 22:43 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 51 км замыг туулан 23:30 цагт очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу зорчиж явсан дизель түлш тээвэрлэгч Төв аймгийн Заамар сумын харьяат иргэн Д-гийн эзэмшлийн “Хьюндай” загварын /22 тн дизель түлш тээвэрлэж явсан/ автомашин онхолдож, дизелийн түлш асгарч байсан аж.

 

Ослын газрыг хамгаалалтанд авч, аюулгүй болгож Төв аймгийн Онцгой байдлын газраас очсон ажлын хэсэг болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин