Түрээсийн орон сууцны барилгын ажлын явц 80 хувьтай байна
2018-09-14

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Буянт-Ухаа 2” хороололд шинээр баригдаж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцаж хяналт хийлээ. Нийт 18 барилга бүхий тус төсөл арга хэмжээг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

 

2018 оны 10 дугаар сарын 31-ний дотор буюу гэрээний дагуу төлөвлөсөн хугацаанд хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.

 

Засгийн Газрын 2018 оны 81 дүгээр тогтоолын дагуу Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж эхэлсэн, ажил нь зогссон барилгуудыг дуусгаж, ашиглалтад оруулах ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг БХБ-ын Яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр дэд сайдын хамтаар 5 дахь удаагийн хяналт хийж, холбогдох шаардлагуудыг тавьж ажиллалаа.

 

БХБ-ын дэд сайд ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компаниудын удирдлагууд болон инженер техникийн ажилтнуудтай газар дээр нь уулзаж, мэдээлэл авахын зэрэгцээ Хөгжлийн Банкнаас шийдвэрлэх тус төсөл арга хэмжээний барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг түргэсгэх,мөн уг хорооллыг дулаанаар хангах, эх үүсвэрийг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг БХБ-ын яамнаас анхаарч ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгч талынхны хувьд ажлын хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, талбайн зохион байгуулалтын асуудлыг нэн түрүүнд тавьж, салбартаа үлгэр жишээ болж ажиллах, мөн барилгын чанарт онцгой анхаарч, мэргэжлийн алдаа дутагдал гаргалгүй, цаг уур болон бусад үүсч болох эрсдэл, нөхцөл байдлыг сайтар тооцон ажлаа хуваарилж товлосон хугацаандаа багтааж хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

 

Иргэдээ хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах ажил нь төрөөс баримталж буй гол бодлогуудын нэг юм. Мөн бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том асуудал нь зах зээл дээр барьж борлуулагдаж буй орон сууцнаас худалдан авалт хийх боломжгүй, ипотекийн болон бусад төрлийн зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр, зээлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх асуудал. Тийм ч учраас Засгийн Газраас өнөөгийн нөхцөл байдал болон дэлхийн улс орнуудын туршлагад үндэслэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой зөв шийдэл гэж үзэж байна.


Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харахад Улаанбаатар хотод 16,000 хөдөө орон нутагт 4000 нийт 20 000 айлын түрээсийн орон сууцны эрэлт байна гэсэн судалгаа гаргасан байна. Энэхүү бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь “Буянт-Ухаа 1, 2” хорооллууд бөгөөд энэхүү төсөл цаашид үргэлжлэхээр төлөвлөгдсөн юм.

Эх сурвалж: Барилга хөгжлийн төв

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06