Хар салхи олон америкчуудын аминд хүрч болзошгүй гэв
2018-09-14

АНУ-ын эрх баригчид “Флоренс”  хар салхи олон хүний аминд хүрч болзошгүй хэмээн мэдэгдсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

"Флоренс" хар салхины зургийг сансраас авсан байдал 

 

Тус хар салхи Америкийн зүүн эргийн бүс нутагт дөхөн ирээд буй юм. Аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 1,7 сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, хоригдох байруудад байршуулжээ. 

 

Умард Каролина, Өмнөд Каролина болон Виржиния муж хар салхины улмаас ОНЦ БАЙДАЛ зарлаад байна. Эдгээр мужуудад хүчтэй аадар бороо орж эхэлсэн ба зарим бүсэд үерийн гамшиг нүүрлэжээ. 

 

Мөн иргэдийг байгалийн гэнэтийн аюул заналхийллээс болгоомжлон, сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. 

 

"Флоренс” хар салхины хурд 165 км/ц болж, хоёрдугаар түвшний шуургад тооцогдон хүч нь бага зэрэг саарсан ч хөрсний нуралт үүсгэх хангалттай ХҮЧ бий" хэмээн тус улсын Хар салхи судлалын үндэсний төвөөс  сэрэмжлүүлсэн байна.
 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хоригдох байр!!!! Хоргодох байр байлгүйдээ.
2018-09-14