Орос цэргийн сүр хүчийг гайхуулж буй “Восток 2018”
2018-09-14

“Восток 2018” цэргийн хамтарсан сургуулилт амжилттай үргэлжилж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр цэргийн сургуулилт болж буй бүс нутагт зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Энэ талаар “TASS” агентлаг болон “www.theguardian.com” сайт мэдээллээ.

 

 

Хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилтыг ОХУ зохион байгуулж, олон улсын анхаарлыг татаж буй юм.

 

ОХУ, БНХАУ, Монгол Улсын хамтарсан цэргийн сургуулилт өдгөө Зүүн Сибирьт амжилттай үргэлжилж байна. 

 

“Восток 2018” хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 11-17 хооронд үргэлжилнэ. Москва уг цэргийн сургуулилтад 297 мянган цэрэг, 36 мянган техник төхөөрөмжөө оролцуулж буй бол Бээжин шилдэг гэсэн 3200 цэргийн албан хаагчаа Орос руу илгээсэн юм. Хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй Монгол Улс уг цэргийн сургуулилтад хэдэн цэрэг оролцуулж байгаа нь НУУЦ байна.  

 

Хуучин ЗХУ хамгийн сүүлд хүйтэн дайны үе буюу 1981 онд томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг зохион байгуулсан түүхтэй. Энэхүү сургуулилтын гол зорилго ОХУ-ын Батлан хамгаалах салбар “ган мэт бат бөх” гэдгийг харуулсан үйл явдал байжээ.  

 

Энэ хугацаанд Москва дээрхтэй төстэй томоохон хэмжээний цэргийн сургуулилт зохион байгуулаагүй өнөөг хүрчээ.

 

2014 онд ОХУ-ын эрх баригчид Украины зүүн хязгаарын Крымийн хойгийг өөртөө нэгтгэснээс хойш дайсагнасан харилцаатай байгаа “НАТО”-ийн шаардлагыг үл тоон цэргийн сургуулилтаа үргэлжлүүлж байна.

 

 

“НАТО”-ын эрх баригчид “Восток 2018” хамтарсан цэргийн сургуулилтыг “Өдөөн турхирсан үйл явдал” хэмээгээд буй юм. Мөн Москва ямар нэгэн байдлаар “НАТО”-ийн гишүүн орны хилийг зөрчсөн, хүчээрээ айлган сүрдүүлсэн үйлдэл гаргавал сануулга өгөхгүйгээр ГАЛ нээхээ мэдэгджээ.

 

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын Эдийн засгийн чуулганыг амжилттай дуусгаж, эх орондоо ашигтай олон гэрээг амжилттай үзэглэсэн Кремлийн тэргүүн В.Путин болон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарын хамтаар өчигдөр “Восток 2018” цэргийн сургуулилт дээр очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

 

Ерөнхийлөгч Путин “Хамтарсан цэргийн сургуулилт цэргийн эр зориг, хатуужлыг улам хурцалдаг. Эрхэм нөхдөд баяр хүргэе” хэмээв.

 

Тэрбээр үргэлжлүүлэн “ОХУ 1981 оноос хойш анх удаагаа ийм том хэмжээний цэргийн сургуулилт зохион байгуулж байна. Бид ОХУ-ын Батлан хамгаалахын сүр хүчийг сүүлийн үеийн дэвшилтэд технологиор хангаж, олон улсад цэргийн хамтарсан холбоо байгуулахаар хамтарсан сургуулилт зохион байгууллаа. ОХУ олон улсад энхтайван тогтоохын тулд ямар ч улстай НӨХӨРЛӨЖ чадна. Харин ашгийн төлөө олон улсад зөрчилдөөн үүсгэхийг ямар ч улсад хүлээн зөвшөөрөхгүй. Бид энэ бүхнийг хараад суухгүй, тэвчихгүй” гэж мэдэгджээ.

 

ОХУ, Сири дэх цэргийн ажиллагаа үргэлжилсээр байгаа. Оросын тусгай хүчин террористуудын үүр болоод буй Сирийн Идлиб мужид шат дараатай цэргийн ажиллагаа явуулсаар байна.

 

Идлиб хотыг террористуудаас чөлөөлөх цэргийн ажиллагаа хоёр сарын хугацаанд үргэлжлэх ба ОХУ, Сири болон Ираны цэргүүдийн хамтаар үүрэг гүйцэтгэж буй юм.

 

Гэхдээ уг цэргийн ажиллагаа эхлээд арван өдрийн дотор 30 мянган иргэн ОРОН ГЭРГҮЙ болсон гэх тайланг НҮБ гаргажээ. Уг асуудлаар Ерөнхийлөгч Путин “Бидний алхам тутмыг шүүмжлэх эрх байхгүй. Бид Сирийн Засгийн газрын зөвшөөрлөөр, зөвхөн террористуудын байршилд цохилт өгч байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ солиот Оросуудыг "..өглөө идэх талхгүй...байцаа тарих чадваргүй " гээд байгаа юмуу?? Орос орны э/з-ын бодлого зохицуулалтыг (хаалтт) нарийвчлан судлах боломжгүй
2019-10-22
иргэн:
Оросын армийн команд штаб гэдэг дэлхийд алдартай шүү дээ Ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах систем маш сайн шүүдээ Оросуудтай цэрэг дайны шөргөлцөөн хийх цэргийн эрхтэн байх ньюу л болдоо. ?????
2019-10-22
монгол:
Муу АМЕРИКууд чинв ПУТИНААС үхэтлээ айж байгаа шүү дээ Монголчууд оросуудын талд зогсоно ямарч эргэлзээ байхгүй Тийм ч учраас хамтран сургуулилалт хийж байна
2018-09-17
Зkkk huuhdee buruu humuujuulbel:
өглөө идэх талхгүй энэ хэдэн найзууд минь дээ ккккк байцаа тарьж сураасай даа ккк
2018-09-16
za shaa shaa pyaldaga setguul ch ve
2018-09-16
бүлтүүш:
хараал идсэн гомо мөнхөө чинь архаг тэмбүүтэй гэж байна шдэ шоронд байхдаа туссан гэнэ дээр нь бас боовондо вазелин шахуулаад тэрнь олон жилийн дараа идээлээд яасан яасан гэнэ вэ ийм байж хөвгүүд сонирхоно тэнэг гаж донтой өвгөөн
2018-09-16
Путин яг цагнь тулбал чадахгүй чацга царайлна. Цаасан бар гэж хэн нь ч билээ оноод хэлчихэж билээ.
2018-09-16
монгол:
Муу АМЕРИКууд чинв ПУТИНААС үхэтлээ айж байгаа шүү дээ Монголчууд оросуудын талд зогсоно ямарч эргэлзээ байхгүй Тийм ч учраас хамтран сургуулилалт хийж байна
zochin:
2 ix gurnee dagaj navsganaxaas oor yamarch garts algaa yana daa bid
2018-09-16
manaihan ochih heregui bailaa
2018-09-15
лл:
орос олон орныг эзлэгч улс болсоон.
2018-09-14
Иргэн:
Кк манайх яахавдээ Орос бол тоталитор тал руугаа явж байгаа
2018-09-14
Тии:
Америк солонгос хийж болдог бусад нь хийж болдоггүй юм байх да
2018-09-14