"Түмэн шувуут" ХХК ажилчдынхаа цалинг 200 мянгаар нэмжээ

Үндэсний үйлдвэрлэгч "Түмэн шувуут" ХХК нийт ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмжээ. Компанийн удирдлагын энэ шийдвэр маргаашнаас эхлэн хэрэгжих юм байна. Тус компанид 140 гаруй хүн ажилладаг аж.
Тус компани нь 2004 онд өндөглөгч тахианы аж ахуй эрхлэхээр 20 000 шувуутай үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Өдгөө 250 000 гаруй шувуутай, шувууны аж ахуйг цогцоор нь хөгжүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компани болжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ