С.Эрдэнэ гадаад өр яагаад 3.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн талаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ. Тэрбээр Монгол улсын өр, зээлийн асуудлаар хандсан байна.
Тэрбээр асуулгадаа "Эдийн засгийн өсөлт 2018 оны хагас жилийн байдлаар 6.1 хувьд хүрснийг Засгийн газар байнга онцолж ярих болсон. Өнөөдөр дэлхийн эдийн засаг сэргэж, гадаадын зах зээлийн эрэлт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь Монгол Улсын эдийн засагт сэргэлт авчирч, зэс, алт зэрэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ өсч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа. Нөгөө талаас олон улсын донор орнуудаас их хэмжээний валют манай улсад орж ирсэн. Эдийн засгийн таатай нөхцөлд Монгол Улсын өр яагаад өсөөд байна вэ. Монгол Улсын гадаад өр 2016 оны зургадугаар сард 24 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны зургадугаар сард 27 тэрбум 245 сая ам.доллар болж даруй 3 тэрбум 500 сая ам.доллараар нэмэгдсэн шалтгаан"-ыг онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ