Филиппинийг дайран өнгөрсөн хар салхи 25 хүний аминд хүрчээ

"Манхут" гэх хүчтэй хар салхи Филиппинийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Уг байгалийн гамшгийн уршгаар 25 хүн амиа алдаж, олон зуун хүн бэртсэн гэнэ.
Эрх баригчид хар салхины хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Кагаян мужид цахилгаан тасарсан ба нутгийн иргэд хүндхэн байдалд амьдарч буй гэнэ.
Манхут хар салхи БНХАУ-ын өмнөд зүг рүү чиглэж байна. Бээжингийн эрх баригчид гамшгийн бүсэд амьдарч буй сая орчим иргэнийг яаралтай нүүлгэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ