ОРОСУУД нүүрсний зах зээлд АВСТРАЛИ, ИНДОНЕЗИЙГ буулгаж авна 
2018-09-17

Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Азийн зах зээлд ОХУ хүч түрэн орж ирж байгааг олон улсын шинжээчидболон Nikkei Asia Review зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Энэ нь нүүрсний гол нийлүүлэгчид болох Австрали, Индонез наашлаад Монголын нүүрсний экспортод “аюулын харанга” дэлдэж байна.

 

 

Одоогийн байдлаар дэлхийн нийт нүүрсний хэрэглээний бараг тэн хагасыг Хятадын зах зээл бүрдүүлдэг. Мөн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг даган Энэтхэг болон бусад Зүүн Өмнөд Азийн орнуудад эрчим хүч, гангийн хэрэгцээ үлэмж хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаа. Нөгөө талдаа томоохон улс орнуудын хөгжил шинэ түвшинд гарч, байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон нь эрчим хүч, метал үйлдвэрлэлийн гол түүхий эдүүдийн урсгал Зүүн Өмнөд Азийг чиглэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

 

ОХУ-ын хувьд энэ боломжийг зүгээр хараад суухыг хүссэнгүй, нүүрсний экспортоо 2025 он гэхэд 2 дахин нэмэгдүүлж, 200 сая тоннд хүргэх зорилт тавиад байгааг эрчим хүчний сайд нь онцолсон. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Өнөөгийн бизнесийн орчин ОХУ-д дэлхийн нүүрсний зах зээл дэх хүрээгээ тэлж, байр сууриа бататгах боломжийг олгож байна” хэмээн олон улсад зарлаад байна. Энэ бодлого нь үнэндээ олон жилийн өмнөөс бэлтгэл ажлаа хангасан нарийн төлөвлөгөөтэй явсныг бэлхнээ харж болно. Юун түрүүнд Транс-Сибирийн төмөр замыг хос замтай болгох түүнчлэн нүүрсний экспортын баримжаатай шинэ боомтуудыг Алс дорнодод нээж эхэлсэн байдаг. Хувийн хэвшлүүд нь ч зүгээр харж суусангүй, нэмэлт хөрөнгө оруулалтуудыг татаж Азийн зах зээлийг хэдэн жилийн өмнөөс судлан хүч түрэн орж ирэх болсон. Эдгээрээс гадна, АНУ болон Европын томоохон гүрнүүдийн эдийн засгийн хориг, ОХУ-ын эсрэг баримтлах хатуу бодлогууд ч нэмэр болсон гэхэд хилсдэхгүй.

 

Хойд хөршийн нүүрс экспортын хамгийн том компани СУЭК гэхэд Алс дорнод дахь нүүрсний экспортын Ванино боомтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж 40 сая тоннд хүргэхээр зэхэж байгаагаа мэдээлсэн. Баруун Европын эрчим хүчний нүүрсний зах зээлийг бараг тэр чигт нь атгасан СЭУК компани Азийн зах зээл рүү ийнхүү “савраа гозолзуулах” болов. Одоохондоо СУЭК Тайланд, Вьетнам зэрэг эрчим хүчний нүүрсний хэрэглээ өндөртэй зах зээлүүдийг онилж байгаа боловч эцсийн дүндээ коксжих нүүрсний салбарыг онилж байгаа нь тодорхой байна.

 

Бидний гуравдагч зах зээл гэдэг Хятад, Япон, Өмнөд Солонгос болон Энэтхэг. Энэ зах зээлд бараг өрсөлдөгчгүй ноёлогч нь Австрали улс. Саяхныг хүртэл олон улсын хөрөнгө оруулагчид Монголыг Австралийн гол өрсөлдөгч болох боломжтой гэж зарлаж байсан боловч бид олдсон боломжийг ашиглалгүй, экспортын баримжаатай бүх төсөл хөтөлбөрүүдээ гацаачихсан сууж байгаа. Үр дүнд нь 2010 оны үед Монголоор цуглараад байсан Вале, Пибоди, Англо Американ гэх мэт нүүрсний салбарын томоохон хөрөнгө оруулагчид бүгд Монголыг орхин гарч, Хятад тэр дундаа Өвөр Монголчуудаас өөр манай төсөл хөтөлбөрүүдийг сонирхох хүнгүй болтлоо мартагдаад байна.

 

ОХУ-аар транзит тээврийн хөнгөлөлт эдлэнэ гэж байгаа ч үнэндээ Оросын цаад бодлого бол Монголын тээврийг хөнгөлж өгөх биш, харин манайхаар дамжуулж Хятад руу гаргах түлш, мод, хөнгөн цагаан, нүүрсний транзит тээврээ хөнгөлүүлэх л сонирхол байсан. Энэ сонирхлоо ч амжилттай хэрэгжүүлээд байна.

 

ОХУ бол том гүрэн. Тиймдээ ч бодлого нь том, цар хүрээ нь өргөн байдаг. Биднийг хөнжлөө жийлцэн маргаж суух хооронд аль хэдийн биднийг мад тавин нүүрсээр Австрали, Индонези зэрэг тэргүүлэгчидтэй өрсөлдөөд эхэллээ.Уг нь Оросыг бодвол бид гол зах зээлдээ маш ойрхон байрлалтай. Цаашид бид алдаагаа засаад явах уу, эсвэл хойч үедээ бүтэлгүйтлийн хамгийн том кэйсийг үлдээх үү гэдгийг хаа хаанаа бодмоор байна.

 

Эх сурвалж: Nikkei Asian Review

Shuud.mn
Сонин хачин
Mongol hezeech yalahgui
2018-09-18
Танк ороод ирнэ
2018-09-17
mongol yalj bna
2018-09-17
Ork mini:
Dordonod uu nuurs teej yu hiih yum be yarisan yumaa oilgoj bn uu
2018-09-17
хүч:
Ерөнхийлөгч Баттулга Сайншанд, Дорнод руу төмөр зам барина гээд бгаа ш дээ
2018-09-17
Tumur zam tumur zam tumur zam shuurhai shuurha shuurhai uur yuch bish
2018-09-17
6, 7 жилийн өмнө төмөр замаа тавьсан байсан бол бид нүүрсний зах зээлд бат сууриа бэхжүүлчихсэн байх байлаа. Гацаасны гай. Гэхдээ жаахан боломж байна. Түргэн төмөр замаа тавих хэрэгтэй.
2018-09-17
женко пяхлуу иьанудын даалгаврыг сайн хийж байгаа
2018-09-17
Ork mini:
Dordonod uu nuurs teej yu hiih yum be yarisan yumaa oilgoj bn uu
хүч:
Ерөнхийлөгч Баттулга Сайншанд, Дорнод руу төмөр зам барина гээд бгаа ш дээ