АНУ-д олон өрхийн хийн хоолой дэлбэрч, нэг хүн амиа алджээ
2018-09-17

АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын ойролцоох гурван хотод дараалан ахуйн хийн хоолой дэлбэрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас 8,600 гаруй өрх ХОХИРОЛ амсчээ. 


Энэ амралтын өдөр Лоуренс, Эндовер болон Умард Эндовер хотын нийт 39 өрхөд ахуйн хийн хоолойн дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна. 

 

Дээрх дэлбэрэлт болсон хотууд Бостоноос 43 км-ийн зайд оршдог аж. Тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг хий нийлүүлэгч болон эрчим хүчний компаниуд үйлчилгээгээ түр зогсоогоод байна.



Дээрх хэргүүдийг “Columbia Gas” компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэмээж, мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийнхан эхлүүлжээ.

 

Засаг дарга Чарли Бэйкер хийн хоолой дэлбэрч, улмаар хохирол амсаад буй иргэдэд нөхөн төлбөр олгохоо амлалаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин