Монголын аврагчид дэлхийн наадмаас хоёр алт, хоёр хүрэл медаль хүртжээ
2018-9-17

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын 28 алба хаагч, долоон төрлөөр оролцож байна.

 

 

 БНСУ-ын Чүнжү хотноо зохион байгуулагдаж буй тус наадмаас манай баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл, шатрын тэмцээний төрөлд мөн хүрэл медаль хүртээд байсан юм.

 

 

Харин өнөөдрийн байдлаар чөлөөт бөх болон гүйлтийн төрөлд алтан медаль хүртэж, Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадмаас хоёр алт, хоёр хүрэл медалийг хүртээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин