Хөх ордны тэргүүний Пхеньян дахь түүхэн айлчлал эхэллээ
2018-09-18

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин гэргий Ким Жун Сокийн хамтаар Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо хүрэлцэн ирсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Сөүлээс ирсэн хүндэт зочдоо удирдагч Ким Чен Ун гэргий Ли Соль Югийн хамтаар угтан авчээ.

 

Ерөнхийлөгч Мун Жэ Иний суусан онгоц “Seoul Airport in Seongnam” орон нутгийн цагаар 8.40 цагт  хөөрч, 10.8 цагт Пхеньяны “Sunan International Airport” амжилттай газарджээ.

 

Тэрбээр анх удаагаа Пхеньян хотноо айлчилж буй юм. Уг айчлал гурван өдөр үргэлжлэх билээ.

 

Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд 150 гаруй улстөрч, бизнес эрхлэгч багтаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Goyo bnaa, All the best both of your country !
2018-09-18