Хятадын импортын бараанд татвар ноогдуулах өдрийг АНУ зарлав
2018-09-18

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өнгөрсөн хугацаанд БНХАУ-тай хийсэн худалдаанаас бид хэтэрхий ихийг алдсан хэмээгээд Бээжингийн 200 тэрбум ам.долларын дүнтэй импортын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн ТАТВАР ноогдуулахаа мэдэгдсэн билээ.

 

 

Тэгвэл татвар ноогдуулж эхлэх өдрийг “2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр” хэмээн Вашингтон зарлав.

 

“Ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх уг хориг арга хэмжээ уналтад ороод буй АНУ-ын эдийн засгийг шинэ түвшинд авчрах болно” хэмээн Ерөнхийлөгч Трамп мэдэгдлээ.

 

Трампын Засаг захиргаа өнгөрөгч 7, 8 саруудад 50 тэрбум ам.долларын үнэтэй Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хувь хүртлэх импортын татвар ноогдуулсан юм.

 

Улс төрийн хувьд ТОГТВОРТОЙ харилцаатай ч хоёр улс эдийн засгийн гол хөшүүрэг болоод буй худалдааны асуудалд тохиролцоонд хүрч, буулт хийхгүй байгаа нь олон улсад түгшүүр үүсгээд байна.

 

Бээжингийн эрх баригчид Вашингтоны шийдвэрийг хууль бус хэмээгээд, “тун удахгүй ижилхэн аргаар ЦОХИЛТ өгнө” хэмээн сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hyatduu mongold uilveree bariad gargaval tatvar nemegdehgui
2018-09-18
huzaanuud amerikiin ed baraag uhaan aldaad avna harin huzaagiin hogiig hen avah boloo odoo jmar hog gedgiig delhiin uls ornuud medsen venesuel afrikadl ilgeez dee huzaa hogoo
2018-09-18