Нойтон цас орж, шуурахыг анхааруулж байна
2018-09-18

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, салхи 16-18м/с хүрч, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон урьдчилан сэрэмжлүүлж байна.

 

 

Цаг агаарын энэ үзэгдлийн улмаас зам даваа цас, шуурганд хаагдах, хальтаргаа гулгаа үүсэх, тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүйг анхаарна уу.

Shuud.mn
Сонин хачин