Пхеньянд тоглох дараагийн К-ПОП одод

img

Өмнөд Солонгосын хэсэг уран бүтээлчид Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны урилгаар Пхеньян хотноо урлагийн тоглолт хийсэн билээ. Уг тоглолт хийсэн бүрэлдэхүүнд “К-ПОП” хамтлагууд болох “Red Velvet”,  “Girls' Generation” хамтлагийн гишүүн Жү Сохён тэргүүтэй уран бүтээлчид багтсан юм.

 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин яг одоо Пхеньян хотноо айлчилж байна. 11 жилийн дараа Хөх ордны тэргүүн хойдод хөл тавьж буй учир уг түүхэн айлчлал олон улсын анхаарлыг татаж байна.

 

Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд улс төрч, бизнес эрхлэгчдээс гадна “К-ПОП” одод багтсан талаар “Ёнхап” агентлаг уламжлав.

 

“Block B” хамтлагийн ахлагч, реппер Зико болон Солонгос-Америк дуучин Эли нар Пхеньян хотноо тоглолтоо хийхээр болсон гэх мэдээллийг өмнөдийн хэвлэлийнхэн мэдээллээ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан хараахан батлаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гомо:
энэ гомо мөнхөө гэдэг хү чинь 1. бэлгиын гаж дон буюу ижил хүйстэн 2. сэтгэцийн хувьд асуудлатай. 3. бэлгийн замын халдвар буюу тэмбүүтэй.4. шоронгийн хөгшин овгорууд түүнийг доошоо орсон хулгай чгаж зарласан гэнэ лээ аймаар хэрэг юм аа
2018-09-18