"Намрын ногоон өдрүүд" эхэлнэ
2018-09-19

 

Сүхбаатарын талбайд

09.00 цагт НЗДТГ, Монголын хүний нөөцийн ажилтнуудын нэгдэл HR CLUB хамтран "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ 2018" арга хэмжээ зохион байгуулна.

 

“Blue Sky” зочид буудалд 

09.00 цагт “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” хэлэлцүүлэг болно. Утас:88059360

 

ЦССҮТ-ийн Төв байранд

09.00 цагт Монгол, БНХАУ-ын хамтарсан "Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ" сэдэвт анхдугаар семинар эхэлнэ.

 

“Хөвсгөл нуур” зочид буудалд

09.30 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас:99140583, 91010905

 

НЗДТГ-т 

10.00 цагт Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх ажлын хэсгийн тайлангийн хурал болно. Утас: 88058053

 

НЗДТГ-ын гадна талбайд 

10.00 цагт Гэр хороолол хөдөлгөөнөөс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

 

Засгийн газрын V байранд

10.00 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн байгуулллагуудын эрдэм шинжилгээний хурал  болно.

 

Санхүүгийн зохицуулах хорооны байранд 

11.00 цагт ҮЦАЭХ, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Мэргэшсэн үнэлгээчдийн институт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Утас:261611  88861126

 

АТГ-ын Олон нийтийн төвд

11.00 цагт Тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс"Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрэлсэн байна" сэдвээр мэдээлэл хийнэ.

 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Автомашингүй өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ. Утас:91113191, 88080750

 

Спортын төв ордонд

12.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн 90 жилийн ойд зориулсан гар бөмбөгийн тэмцээн эхэлнэ. Утас:88331414

 

 “Мишээл Экспо” төвд

12.30 цагт "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт болно.

 

Төрийн ордонд

14.00 цагт “Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэг болно. Утас:95575721 91915897

 

 “Улаанбаатар” зочид буудалд

18.00 цагт "Балдорж сан"-гийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно.

Shuud.mn
Сонин хачин