Ким Чен Ун энэ ондоо багтаан Сөүлд айлчилна
2018-09-19

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин анх удаагаа Хойд Солонгос улсад айлчлал хийж буй. Тэрбээр уг айлчлалыг ТҮҮХЭН хэмээн тодотгож, Хэлэлцээр амжилттай үргэлжиж байна. Хойд Солонгосын тал биднийг найрсагаар угтан авлаа. Та бүхэндээ баярлалаа" гэж мэдэгджээ.

 

 

Албан ёсны яриа хэлэлцээрийг удирдагчид хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр удирдагч Ким Чен Ун "Би энэ ондоо багтаа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо айлчлах болно" хэмээн Хөх ордны тэргүүнд хандан хэлжээ.

 

Хоёр Солонгосын удирдагчид ийнхүү гурав дахь удаагаа уулзаж байна. Ким Чен Ун өнгөрсөн зургаадугаар сард болсон анхны уулзалтын үеэр Өмнөд Солонгосын газар нутгийн нэгээхэн хэсэг Панжунмон тосгонд хөл тавьсан Хойд Солонгосын анхны төрийн тэргүүн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин