Туул голоос хоёр цогцос гаргажээ

Туул голоос өчигдөр /2018.09.18/ хоёр хүний цогцос олджээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд “Туул” голын усанд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 09.18-ны өдрийн 10:56 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 11:13 цагт очиж, нэр, нас тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд “Туул” голд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 09.18-ны өдрийн 14:16 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 14:43 цагт очиж, нэр, нас нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Түүнчлэн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 09.18-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 16:03 цагт очиж, нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Т /32 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ