Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэллээ
2018-09-20

Тээврийн цагдаагийн албаны харъяа нэгжийн удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

 

 

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон харъяа нэгжийн 50 гаруй удирдах албан тушаалтан нар оролцлоо.

 

Сургалт, зөвлөгөөний эхний өдөр Мэдлэг, инновацийн удирдлагаар байгууллагын хөгжлийг хөтлөх, Зам тээврийн осол, гэмт хэргийг шалгахад анхаарах асуудал, Бэлэн бусаар торгох төхөөрөмжийн ашиглалт, Хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх, цагдаагийн төрөл мэргэжлийн албадын хамтын ажиллагаа, Албанд шинээр нэвтрүүлж байгаа хурд хэмжигчийн ажиллах заавар, ашиглалтын талаар зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудын судлаач эрдэмтэд, албан тушаалтан нар оролцож, шаардлагатай мэдээлэл, танилцуулга хийлээ.

 

Удирдах ажилтны сургалт,  зөвлөгөөн энэ сарын 22-ныг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжлэх юм.

Shuud.mn
Сонин хачин