Сэтгэлийн гүн хямралд орсныг илтгэх ШИНЖ ТЭМДГҮҮД

img

Сэтгэл санаа тогтвортой хүний эрүүл мэнд, аж амьдрал, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг. Тиймээс та үргэлж сэтгэл санаагаа өөдрөг, сөрөг зүйлсээс хол байх учиртай.

 

Хүн хүний онцлогоос шалтгаан хүн янз бүрээр сэтгэлийн гутралд автдаг. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд хамгийн ТҮГЭЭМЭЛ юм.

 

Алхам №1

 

 

Британийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн гаргасан тайланд гэр бүлээ цуцлуулсан нийт иргэдийн 92 хувь нь сэтгэл гутралд автсан байдаг гэнэ. “Насан эцэслэх хүртлээ хамт байна” хэмээн бурхны өмнө амласан хосууд олон шалтгаанаар салдаг. Ихэвчлэн эрчүүд архи, согтууруулах ундаагаар ганцаардлаа даван гарахыг хичээдэг бол бүсгүйчүүд эсрэгээрээ найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг эрмэлздэг байна.

 

Алхам №2

 

 

Амттанд донтох. Энэ шинж тэмдэг сүүлийн жилүүдэд элбэгшиж буй. Амттай зүйл идэж, ганцаарал, сэтгэл гутралаа мартахыг хичээдэг. Хоолны дуршил нэмэгдэх сөрөг талтай гэдгийг бүү мартаарай. Ядаж л та ЖИН нэмнэ. Мөн ходоодны үйл ажиллагаа алдагдаж, нойр солигдох эрсдэлтэй.

 

Алхам №3

 

 

Өдөржин утсаа ухаж, нийгмийн харилцаанаас хөндийрөх шинж тэмдэг. Энэ шинж тэмдэг өсвөр үеийнхэнд илүүтэй ажиглагддаг. Экс хайраа сангалзсан залуус ихэвчлэн ганцаардлаа цахим ертөнцийн тусламжтай тайлдаг байна.

 

Алхам №4

 

 

Бусдаас хөндийрч, ганцаараа байхыг илүүд үзэх. Сэтгэл гутралын хүндрэлийн өмнөх шат. Энэ шатандаа орсон хүнтэй ярилцаж, урт ба уйтгартай яриаг нь дуустал сонсож байж л түүнийг өөдрөг нэгэн болгоно. Сэтгэл гутралд автсан хүнтэй ярилцах нь хамгийн зөв алхам. Сэтгэл гутралыг зөвхөн амьд харилцаа л эмчилж чадна.

 

Алхам №5

 

 

Уйлах. Сэтгэлийн гутралыг дундлах ганц арга уйлах байж болох юм. Гэхдээ та уйллаа гээд сэтгэл дэх бул хар чулуугаа авч чадахгүй. Улам л ганцаардана.

 

Алхам №6

 

 

Сэтгэл гутралаас болж та нойргүй болж, хоолноос гарч, нийгмээс тусгаарлагдсан бол таны өвчин хүнд шатандаа орсон гэсэн үг. Хэрвээ та унтахын тулд эм ууж эхэлсэн бол таны эрүүл мэнд эрсдэлд орлоо гэсэн үг. Тиймээс та сэтгэл гутралаа хүнд шатанд орохоос өмнө мэргэжлийн эмчид үзүүлэх, сэтгэл зүйтэй ярилцаад нэг үзээрэй. Танд тус болно. Эцэст нь амьд харилцаа л таны сэтгэлийн гутралыг үргээж чадна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ