Маргааш “Автомашингүй өдөр”
2018-09-21

 

Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг.

 

 

Маргааш буюу 9 сарын 22-нд 08.00-17.00 цагийн хооронд:

  • Баруун 4 замаас Зүүн 4 зам
  • Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Сөүлийн гудамж
  • Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.

 

 

Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

 

 

Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
5112:
ЭНЭ МОНГОЛЫН ТӨР АРД ТҮМНЭЭРЭЭ ТОГЛОЖ ХАНААГҮЙ ЮУ??? МАШИНТАЙ ИРГЭДЭЭСЭЭ ЖИЛЭЭР НЬ ТАТВАР АВНА, ТЭГЭЭД 7 ХОНОГТ НЭГ ӨДӨР ЯВУУЛАХГҮЙ. ТЭРИЙГЭЭ ИХ ГОЁООР ТҮГЖРЭЛ РҮҮ ТҮЛХЭЖ АРД ТҮМНЭЭ ХУУРСАН ЭХНИЙ ҮЙЛДЭЛ. ДАРААГИЙНХ НЬ МАШИНГҮЙ ӨДӨР ГЭЖ МОЛИГОДОНО. ЗАРИМ ИРГЭДИЙН МАШИН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БАЙНА. ГЭХ МЭТЭЭР АРД ТҮМНЭЭ ХУУРЧ ХАНАХГҮЙ ЮМАА. ЯАХ ВЭ??? ЗАСАГ, ТӨР УДИРДАЖ БАЙГАА ЛУЙВАРЧИДАА... ТА НАР ЦАДАЖ ХАНАХ БОЛООГҮЙ ЮУ
2018-09-22