Ким Чен Ун дайнаар хагацсан иргэдэд МӨӨГ бэлэглэжээ
2018-09-21

Хойд Солонгос улсад л ургадаг сайн чанарын мөөгийг тус улсын удирдагч Ким Чен Ун хоёр Солонгосын дунд дэгдсэн дайны дараагаас Өмнөд Солонгост амьдрах болсон иргэд рүү илгээсэн талаар "www.koreatimes.co.kr" сайт мэдээллээ. 

 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Иний Пхеньян хотноо айлчлах сүүлийн өдөр залуу удирдагч сэтгэлийн бэлгээ гардуулан өгсөн гэнэ.

 

Удирдагчийн бэлгийг Хойд Солонгосын ачааны онгоцонд тээвэрлэн Сөүл рүү илгээсэн байна. Онгоц өчигдөр 5.36 цагт Сөүлийн агаарын баазад амжилттай газардаж, сайн чанарын мөөгийг албаныхан хүлээлгэн өгчээ. 

 

Уг мөөг маш үнэтэй зарагддаг ба олон улс руу цөөн тоогоор экспортолдог байна. Хөх ордон удирдагчийгн бэлэглэсэн бэлгийг хамгийн өндөр настай 4, 000 иргэнд тус бүр нь 500 граммыг тараахаар болжээ.  Бэлэг авах иргэдийн хамгийн ахмад нь 105 настай өвөө юм. 

 

Хоёр Солонгосын удирдагчид "Пхеньяны энхийн хэлэлцээр"-ийг амжилттай үзэглэсэн юм. 

 

2000 онд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дае Жунгийг эх орондоо айлчилсанд нь талархан гурван тонн мөөг бэлэглэж байжээ. Тухайн үед уг мөөгийг Сөүл дайнаар хагацсан гэр бүлийнхэнд хуваан өгч байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин