Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2018-9-23

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, хүйтэн байх боловч бусад нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

 

2018 оны 09 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин