Цэргийн жагсаалын үеэр халдлага болж, 25 хүн амиа алджээ

img

Ираны өмнөд хэсгийн Ахваз хотноо зохион байгуулагдаж байсан цэргийн жагсаалын үеэр террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү халдлагын үеэр 25 хүн харамсалтайгаар амиа алдаад байна. Халдлага 9.00 цагт болсон ба парад дуусахаас 10 минутын өмнө болсон гэнэ.

 

"Хувьсгалыг хамгаалагчид" гэх цэргийн жагсаалын үеэр хүчтэй дэлбэрэлт болжээ. Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа аж.

 

Эрх баригчид дээрх халдлагын ард "АНУ-ын холбоотон Персийн булангийн орнууд бий” гэж мэдэгдэв. Гэхдээ уг мэдээллийг Вашингтон эрс үгүйсгэж “Иранд халдах сонирхол байхгүй” гэж хариу мэдэгджээ. 

 

Харин олон нийт алан хядах "Исламын улс" бүлэглэлийнхэн халдлага үйлдсэн гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Юугаа ч мэдэхгүй худалаа мэдэмхийрэхээ болимоор юм.
2018-09-23
zochin:
Юугаа ч мэдэхгүй худалаа мэдэмхийрэхээ болимоор юм.
2018-09-23
Исламын улс гэдэг чинь АНУ-ын холбоотон Персийн булангийн орнууд л гэсэн үг шд:))
2018-09-23