"Мандал даатгал” ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
2018-09-24

Санхүүгийн зохицуулах хорооноос "Мандал даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг 1/3778 тоот албан бичгээр олгосон байна. 

 

Тус компани нь нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 7.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны  захиалга  олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давж иржээ.

Shuud.mn
Сонин хачин