Армийнхан ээж хүү хоёрыг хөнөөжээ
Камеруны армийнхан 30 орчим насны эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамтаар буудан, хөнөөж буй бичлэг хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцөөр цацагдаж эхэлжээ.
Уг бичлэгийг өнгөрөгч долоодугаар сард хийсэн хэмээн шинжээчид үзэж байна.
Армийнхан том хүүгээ хөтөлж, бага хүүгээ үүрсэн нэгэн эмэгтэйг элдвээр хэлж, хэсэг хугацааны дараа эмэгтэйн нүдийг боож, хүүхдүүдийнх нь хамт буудаж буйгаар уг бичлэгт дүрслэгджээ. Камеруны эрх баригчид уг бичлэгийг ХУУРАМЧ гэж мэдэгдэв. Гэхдээ Британийн “ВВС” агентлагийн шинжээчид эрх баригчдын мэдэгдлийг үгүйсгэлээ.
Армийнхан ямар шалтгаанаар эмэгтэйг, хүүхдүүдийнх хамт хөнөөсөн, уг аймшигт хэрэг яг хаана, хэзээ болсон нь НУУЦ байна.
Тэднийг ойролцоогоор 22 удаа буудаж, хөнөөжээ.
Хойд Африкийн толгойны өвчин болоод буй алан хядах “Боко Харам” бүлэглэлээс болж, Нигери, Камерун, Чад зэрэг олон орон хүндхэн байдалтай байгаа. Армийнхан террористуудтай тэмцэх нэрээр гэмгүй иргэдийг хөнөөх, хүчирхийлэх нь улам нэмэгдэж буйг НҮБ, сануулсан удаатай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ