Д.Сумъяабазарын удирдах нийслэлийн МАН шинэчлэгдэх үү

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ долоо хоногийг эрх баригч хүчин нийслэлийн шинэ даргатайгаар угтаж байна. Жил гаруй даргагүй явсан нийслэлийн МАН-ын бага хурал өнгөрсөн баасан гаригт Хүүхдийн ордонд хуралдсан. Хуралдаан 369 гишүүн оролцож, нийслэлийн МАН-ын даргыг сонгосон юм.

 

Нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай,  орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлж, баталсан байна. Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд даргаас гадна  НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга,  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа тус тус томилжээ.

 

Ийнхүү намдаа хүчтэйд тооцогддог хотын фракцид цаашид  шинэчлэл хийгдэх нь тодорхой боллоо.   Дараагийн дарга томилогдсоноор хотын фракцийн зөрчилдөөн намжих бус үргэлжилнэ.  Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар томилогдсоныхоо дараахан 60 тэрбумын асуудалд холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцно, авлига, хээл хахууль, хүнд суртлаас ангид, иргэдэд нээлттэй, ээлтэй үйлчлэх орчинг бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна лээ. Тиймээс хотын фракц дахь бусадтай ч зөвшилцөл, тохироо хийгдэх байх. 

 

Эдүгээ нийслэлийн захиргаа, агентлагуудад халаа сэлгээ явагдана. Халаа сэлгээ бол шинэчлэл бус. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүйтэй адил. Их хотын тухайд үйлдэл, үйл ажиллагаа, хандлагаараа шинэчлэл явагдаж байгаа эсэхийг олон нийт дүгнэдэг.  Улаанбаатар хотын экс захирагч Э.Бат-Үүл даргын үед шинэчлэл эрчтэй явагдаж, нийслэлд бүтээн байгуулалт цэцэглэсний үр дүн өнөөдрийн шинэ хороолол, шинэ автозамын уулзварууд, нийтийн тээврээр зорчих журмаас эхлээд хэвшмэл болсон үйлдлүүд илтгэдэг. Нийслэлчүүд ч дараагийн нийслэлийн удирдлага, Улаанбаатар хотын захирагчаас дээрх шинэчлэлийг хүлээж байсан. Өнөөдрийн нийслэлийн  Засаг даргын ажлын үр дүнг дүгнэх цаг болоогүй ч улс төрийн үйл явц хугацаанаасаа өмнө албан тушаалаа чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлээд байна.

 

Д.Сумъяабазарт 2020 онд нийслэлийн МАН-ыг сонгуульд удирдан орох хариуцлагатай үүрэг ногдож байгаа.  Бүрэн эрхийн хугацааны үлдсэн хоёр жил ажил хийж байгаа хүнд ч, албан тушаалд  томилогдсон нэгэнд ч хурдан өнгөрнө. МАН-ын дарга У.Хүрэлсүх нийслэлийн МАН-ын бага хуралд ирүүлсэн мэндчилгээнд “Нийслэлийн МАН-д ялагдах эрх байхгүй” гэдгийг онцолсон байна лээ.  Нийслэлийн МАН-ын шинэ удирдлагад дайсан энэ үг Д.Сумъяабазарын багийнхны хийсэн ажилд нийслэлчүүдийн тавих дүнгээр илэрхийлэгдэнэ.  Энэ хугацаанд нийслэлийн МАН-аа шинэчлэн нэгтгэж, нийслэл хотод ч өнгө нэмэх улс төрчийн болоод менежерийн чадвартай эсэхээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар харуулах нь.

 

Шинэчлэлийн  хүрээн дэх халаа сэлгээ, томилгоотой зэрэгцээд нийслэлд бодит бүтээн байгуулалтын ажлыг шуурхай өрнүүлэх эсэхийг нийслэлчүүд  харж байгаа.

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Шинэчлэгдэнэ. 60 тэрбумаас салж байгаа нь өөрөө шинэчлэл.
2018-09-25
зочин:
Сумьяа сайн байна аа, Хотын 60 тэрбумын мафи боож үхлээ, Одоо Батболдоос хотоо авч залуу эрчтэй хүн томилж бүтээн байгуулалт жинхэнэ утгаар нь хийгээрэй, 2020 онд Батболдтой орвол хотод ялахгүй байсан юм, МАН шинэчлэгдэж байнааа, сайн байна аа
2018-09-25
Иргэн:
Бөхчүүд л төрийг самхрч дуусах нь дээ?! Алдарт Оюутолгой, Таван толгой, эрдэнэт, Дачин тамсаг, Хотгор шанлын асуулал, Нийслэлин утаа гээд урьлах ажлууд нь яах ч үгүй байсаар байхад дээр нь Нийслэлмйн намын хороог авч самраад яахавдээ?! Эрх мэдэл хлбан тушамлд ханаж цаддаггүй хүмүүс юмдаа?! Өөрчилж садахгүй дээ?!
2018-09-25
Иргэн:
Бөхчүүд л төрийг самхрч дуусах нь дээ?! Алдарт Оюутолгой, Таван толгой, эрдэнэт, Дачин тамсаг, Хотгор шанлын асуулал, Нийслэлин утаа гээд урьлах ажлууд нь яах ч үгүй байсаар байхад дээр нь Нийслэлмйн намын хороог авч самраад яахавдээ?! Эрх мэдэл хлбан тушамлд ханаж цаддаггүй хүмүүс юмдаа?! Өөрчилж садахгүй дээ?!
2018-09-25
zaluu:
Сумяабазартаа амжилт хүсэе. Нийслэлийн Тээврийн газрын ажлаа хийж чаддаггүй боловсоролгүй Отгонбаатараас эхэлмээр байна.
2018-09-25
hahahahah1:
ter ervvg haraach . hahaha 2 tseher ni iish tish . hyalaigaad. hahahaha
2018-09-25
ZOCHIN:
YG UNENDEE BOL BUH ZUIL SHUUD HEZEE CH SHINECHLEGDEHGUI.OILGOMJTOI.60 TERBUM AA TCEGTCELEHED L NEG ALHAM.MONGOO TOLCHIHSON SHARHAA HED NUGALJ AVAH GESEN HULGARUUD BOL BAIGAASHUU. TED BOL HUN ALAHAAS CH BUTCAHGUI.NEGDMEL TCUL L GESEN UG.YMAR ALDAA BOLOHIIG L ANAAD LL....HORT MOGOI SHIG...
2018-09-24
зочин:
ЗА МЭДЭХГҮЙДЭЭ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ БОЛ Ч САМАРСАН ШҮҮДЭЭ
2018-09-24
цогзолмаа балай авгайгын байж байгаа царайг?!
2018-09-24
2020 оны сонгуульд МАН ялагдаж У.Хүрэлсүх Сумьяабазарын баг бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох болно. Улаанбаатар хотод тэдний ялагдах тодорхой болсон. МАН-г тухай үнэн зүйл бичсэн сэтгэгдэлийг NEWS -mn гаргахгүй болжээ. УИХ-д хөдөө нутгаас бол ялалт авчрах байх бүлгийн хэмжээний. МАН бага хурал ердөө албан тушаал эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэж байгаа цөөвөр чонын тэмцэл шиг харагдсан
2018-09-24
bolovsrol, todorhoi mergejilgyi hymyys torin deed suudald garaad uls oron maani dampuurch duuslaa. ene mangar boh uy hiij chadahav dee. Ulsin mungiig l hulgai hiij dampuursan bankaa ood ni tatah ym hiih baih. Hairan nam ali boloh bolovsrolgyi hymyys l deh gara bolle
2018-09-24
irgen:
Nasaraa l barildlaa, mergeshsen gants zuil in ter shuu de. Munguur in l boroo oruulval yu yum gehees
2018-09-24
Ard:
Ene chadahuu! Jenko udurdaj bgaa biz dee! Ah duu nariig
2018-09-24
Сумъяабазарт амжилт хүсье!!!!!!!
2018-09-24
СУМЪЯАБАЗАРТАА АМЖИЛТ
2018-09-24