Удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөлөө
2018-09-24

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

 

 

 

Сургалт, зөвлөгөөний 3 дахь өдөр удирдах ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт буюу Архангайн салдаг уулзвар дээр байрлах Замын хөдөлгөөний байнгын хяналтын постын үйл ажиллагаа, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээнд оролцож буй багуудын “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослыг шалган шийвэрлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

 

Зөвлөгөөний төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж удирдах ажилтнуудад мэдээлэл хийж, ажлын үүрэг чиглэл өгсөн юм.

 

Мөн сургалт, зөвлөгөөний хаалтын үйл ажиллагааны үеэр тус албаны харъяа нэгжийн алба хаагчдын дунд зохион байгуулсан “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээний оролцогчдод шагнал гардуулснаар уг үйл ажиллагаа өндөрлөлөө.

Shuud.mn
Сонин хачин