Рианна Элчин сайдаар томилогджээ
2018-09-24

Дуучин Рианна Барбадосын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэ талаар Барбадосын Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав.

 

Дуучин бүсгүй арлын боловсрол, аялал жуучлал болон хөрөнгө оруулалтыг дэмжих тодорхой үүргийг гүйцэтгэхээр болжээ.

 

Барбадосаас дэлхийн хэмжээний ОД болсон Рианна төрсөн нутгаа олон улсад таниулж, аялал жуучлалыг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм.

 

Барбадосын Ерөнхий сайд “Эх орноо төлөөлөн гадаад суух дипломат төлөөлөгчийг Элчин сайд хэмээн нэрийддэг. Гэхдээ Рианнагийг хийсэн зүйл энэ албанд томилогдох хэмжээний ҮНЭ ЦЭНЭТЭЙ” гэж мэдэгдэв.

 

Тэрбээр 2008 онд Барбадосын Соёлын элчээр сонгогджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин