БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын даргыг баривчилжээ
2018-09-24

БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын дарга, 2006-2013 оны хооронд  Шиньжян-Уйгурын өөртөө засах орны засаг даргаар ажилласан Нур Бекриг авлигын хэргээр саатуулагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг тус улсын Авлигатай тэмцэх агентлаг баталжээ.

 

 

Нур Бекригийг намын дотоод дүрэм зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгажээ.

 

Тэрбээр 1982 онд эрх баригч Коммунист намд элссэн ба уйгур үндэстнээс БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалд нэр дэвшсэн цөөн хүний нэг билээ.

 

НҮБ, Бээжингийн эрх баригчдыг шашны цөөнх уйгарчуудыг хоморголон баривчилж, эрүүдэн шүүж байна хэмээн буруутгаад буй юм. Энэ онд сая гаруй уйгар иргэнийг шалтгаангүйгээр баривчлан, эрүүдэн шүүсэн гэх мэдээллийг Бээжин эрс няцааж байгаа ч олон улсын шинжээчдийг Шиньжян-Уйгурт нэвтрэхийг хатуу хоригложээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Fortun Duud !:
Fornuna Bayshulgiig bariad awah zag ni bolson baimaar yumaa aan ?
2018-09-24
Манай энэ төрийн авилгачдыг барьж шоронд хийх юмсан
2018-09-24