Музейн хамгаалалтын бүс дэх байшинг нураах захирамж гаргажээ
2018-9-24

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Сүхбаатар газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай захирамж гаргажээ.

 

Уг захирамжид "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий 2 давхар барилгыг албадан буулгасугай" хэмээсэн байна.

 

 

Чойжин ламын сүм музейд Монгол Улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн брухад тэргүүтэн нийт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна.

 

“Чойжин ламын сүм музей"-н захирал Д.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс 2 га байдаг. Засгийн газрын 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны тогтоолоор долоон байгууллагын газрын хэмжээг тогтоож, хавсралтанд нь хамгаалалтын бүсийг тогтоож өгсөн. Чойжин ламын сүм музей хоёр га хамгаалалтын бүстэй боловч үүнийг газрын гэрчилгээ, кадастарт огт тусгаж өгөөгүй байсан. Үүнийг шийдүүлэхээр 2010 онд газрын алба, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаад кадастрын зургаа авахад 609.5 буюу ганцхан сүмийн кадастрын зургийг хийсэн байсан.

 

Чойжин ламын сүм музей бүхэл бүтэн 15 объекттой байтал зөвхөн нэг сүмийг кадастрын зургаар тооцсон нь учир дутагдалтай. Улаанбаатар хотын А зэрэглэлд байгаа энэ музейн кадастрыг тэгж гаргах шалтгаан юу байв гэдгийг олохоор бид мэргэжлийн хяналтын байгууллага, газрын алба зэрэг олон байгууллагад хандсан. Ингэснээр Чойжин ламын сүм музей нэг га буюу хэрмэн хашаагаар музейн эзэмшлийн газраа баталгаажуулсан. Дараа нь Хууль зүйн яамнаас баталгаажсан хамгаалалтын бүсийнхээ тогтоолын дагуу 2 га хамгаалалтын бүсийн кадастрын гэрчилгээг авсан. Гэтэл 2 га талбайд маань нэвтрээд ороод ирсэн барилга, байшингийн асуудлаар дөрвөн барилгын эзэдтэй бид газрын маргаан, газрын давхацлын асуудлаар тэмцэлдэж байна. Төр Засаг түүх соёлын өвдөө анхаарал хандуулж, хувийн хэвшлийн байгууллага улсын өмч рүү ингэж халдаж байгаа асуудлын учрыг олох цаг нь болсон” хэмээж байсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сайн байна.Гэвч нөгөө ШҮҮХ гээч нь энэ шийдвэрийг нь түдгэлзүүлэх,цуцлах гэх мэтээр завааруулна биз дээ. Гүйцэх байгуулга ажил хийж болохоо больсон бололтой.Яагаад Шүүх дээр шийдвэр бүрийг санасанаар магадгүй захиалгаар өөрчилөөд байгаа мэт харагдах болов.
2018-09-25
talarhal ilerhiilie
2018-09-25
Чойжин лам гэж үхсэн хүний сүнс хоргодсон байшинд Монгол соёлын өв лав байхгүй. Нураагаад сайхан байшин баривал таарна
2018-09-24
Овоо ш дээ одоо Богдынхоо музейн газрыг ингэж челеелвел аялал жуулчлалд онцгой ач холбогдолтой болно
2018-09-24
Zow:
Batboldoo harin ene shiidwert chini Talarhay ! Ene heden baishinguudiig buulagtal Ard tumen Temzene shuu ! Harin chi zow shiidwer gargajee ene tanhai nohduudiin baishing NURAAH ni ZOW
2018-09-24