Иргэд рүү дайрсан махчин загаснуудыг АГНАЖЭЭ
2018-09-25 08:42

Австралийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Квинслэнд мужийн Уитсандей аралд амарч буй иргэд рүү махчин загас дайрах нь нэмэгдсэн билээ.

 

 

Махчин загасны улмаас тус арлынхан хүндхэн байдалд ороод байна. Өнгөрөгч долоо хоногт 24 цагийн дотор махчин загас хоёр ч иргэн рүү дайрч, хүн гэмтээсэн юм. Уг үйл явдлын улмаас арлын бүс нутагт хөл хорио тогтоож, иргэд болон жуулчдыг ус руу орохгүй байхыг сануулжээ.

 

Тэгвэл эрх баригчид аялал жуучлалд сөргөөр нөлөөлж буй таван махчин загасыг АГНАХ шийдвэр гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Эдгээр загаснуудыг эрэг орчимд ан хийх гэж байхад нь буудан, хөнөөжээ. Амьтны эрхийг хамгаалагчид Австралийн эрх баригчид амьтны эрхийг ноцтой хэмээн гомдол гаргасан гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин