МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ
2018-9-25

 

 

 

"Blue sky" зочид буудлын 3 давхарт "Кристал" танхимд 

 

09.00 цагт Сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр химийн осол, зөрчлийн тоо улам бүр нэмэгдсээр байна. 2004-2007 онд химийн бодисоос үүдэлтэй осол, зөрчил 20, 2008-2010 онд 38 удаа, бүртгэгдсэн бол 2012-2015 онд 69 болж эрчимтэй өссөн байна. Иймд ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-аас "Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах" сэдэвт сургалтыг зохион байгуулна. 

 

Үндсэн хуулийн цэцийн байранд

 

9.30 цагт ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН хуралдаантай. Зөрчлийн тухай хуульд, дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

 

10.00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Баянхошуу, Сэлбэ Дэд төвүүдийн дэд бүтцийн бүтэээн байгуулалтын ажлуудтай танилцана.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр:


10:00 СХД 8-р хороо 240 хүүхдийн цэцэрлэг болон бизнес инкубатор төвийн барилгын талбайд


10:50 СХД 9 хороо Баянхошуу тойргийн зүүн хойд талын Хийдийн урд үерийн хамгаалалтын суваг


11:30 Дамбадаржаа хийдийн хойно СБД 18 хороо 10003 усан сангийн барилга угсралтын ажлын талбайд


12:00 Сэлбэ дэд төв, ЧД 18 хороо үерийн хамгаалалтын суваг 


12:15 Сэлбэ дэд төв СБД 14 хороонд тус тус ажиллана. Нийслэлийн Хангарьд ордноос нэгдсэн унаа хөдөлнө.  Утас: 325044, 91113191, 88080750

 

АТГ-т

 

11.00 цагт АТГ сар бүрийн 25-ны хэвлэлийн хурлаа "Олон нийтийн төв"-дөө хийнэ.

 

Үндэсний мэдээллийн төвд 


11:00 цагаас Хаппи Веритас оношилгооны төвөөс хелико бактерийн эсрэг үндэсний аянг зарлалаа. Энэ хүрээнд илрүүлэг шинжилгээг 2000 төгрөгөөр хийж эхэлсэн болон тус өвчний талаар мэдээлэл өгнө. 


12:00 цагаас МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоно.

 

Shuud.mn
Сонин хачин